Нар хиртэлт болжээ
- 2013-05-11
- Дэлхий
- 0
Өчигдөр нар хиртэх ховорхон үзэгдлийг Австралийн болон Номхон далайн арлуудын оршин суугчид харсан гэнэ. Орон нутгийн цагаар өчигдөр өглөө нар хирсэн аж. Сар, нар давхцах үеэр нарны зөвхөн таван хувь харагддаг байна. Иймээс нар галт цагираг мэт болох энэ үзэгдлийг Кирибати арлынхан илүү тод харсан ажээ. Галт цагираг шиг болж нар хиртэх нь нарны бүтэн хиртэлтээс цөөн тохиолддог бөгөөд 2035 онд дахин нар хиртэнэ хэмээн судлаачид үзжээ. 
Сэтгэгдэл (0)