”Мөрөөдлийн театр” дахь сүүлчийн тоглолтоо хийлээ
- 2013-05-13
- Спорт
- 0
Английн төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн тогтвортой, хамгийн амжилттай дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон өчигдөр 26 жилийн турш ахлах дасгалжуулагчаар ажиллаж, багаа удирдан талбайд нь гаргасан "Олд Траффорд" цэнгэлдэхэд өчигдөр сүүлчийн тоглолтоо хийлээ. "Манчестер Юнайтед" энэ тоглолтод "Суонси" 2:1-ээр хожсон юм. Тоглолтын төгсгөлд Рио Фердинанд булангаас өгсөн дамжуулалтыг хүчтэй гуядаж цохьсноор Сэр Алекс Фергюсоны "Олд Траффорд" дахь сүүлчийн тоглолт ялалт бэлэглэсэн юм. Мөн энэхүү тоглолтод 38 настай хагас хамгаалагч Пол Скоулз "Мөрөөдлийн театр" дахь сүүлчийн тоглолтоо хийлээ. Тэрээр улирал дуусгаад зодог тайлахаа албан ёсоор зарласан юм.Манчестер Юнайтед — Суонси 2:1
Гоол: Эрнандес, 39, Фердинанд, 87 — Мичу, 49
Манчестер Юнайтед: Де Хеа, Видич, Эвра, Жонс, Фердинанд, Кэррик, Скоулз (Андерсон, 66), Кагава, Чичарито (Гиггз, 75), Уэлбек (Валенсия, 66), ван Перси
Суонси: Треммель, Тиендалли, Тейлор (Дэвис, 65), Чико, Уильямс, Эрнандес (Агустьен, 86), Дайер, Раутлеж, де Гузман, Бриттон, Мичу (Ранхель, 74)

Сэтгэгдэл (0)