”Mongolian open 2013” амжилттай явагдаж дууслаа
- 2013-05-13
- Спорт
- 0
Чөлөөт бөхийн “Mongolia Open-2013” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт хоёр өдөр үргэжилж дууслаа. Тэмцээний эхний өдрийн барилдаанд манай бөхчүүдийн хооронд санаанд оромгүй сонирхолтой барилдаан олон болж үзэгчдийг баярлуулж байлаа. Эмэгтэй 48 кг-ийн жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт оросын бөх Н.Фёдороваг ялсан ч дараагийн тойрогт японы бөх барилдахдаа эхний хоёр үед ялж гуравдугаар үед хоёр оноо илүү явсан ч тактикийн алдаа гарган ялагдаж 55 кг-ийн жинд өндөр итгэл хүлээлгэж байгаа олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт гол өрсөлдөгчдийн нэг болох олон улсын хэмжээний мастер Б.Номин-Эрдэнэд цэвэр хожигдож түрүүлэх боломжоо алдаж манай хоёр эмэгтэй шилдэг бөх тэрчлэн 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нар медальгүй хоцров. 55 кг-ийн жинд манай өсөх ирээдүй хоёр залуу бөх өрсөлдөж олон улсын хэмжээний мастер П.Орхон туршлага харуулж олон улсын хэмжээний мастер А.Батцэцэгийг хоёр үед хожиж алтан медаль энгэртээ зүүлээ. 67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Батцэцэг олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэгийг цэвэр дарж мөнгөн медалийн болзол хангасан. 84 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер М.Мэндсайхан гол өрсөлдөгч Т.Үйтүмэнтэй барилдахдаа тактикийн алдаа гаргаж ялалтаа алдсан бол О.Үйтүмэн алтан медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатарыг барсангүй..Эрэгтэй
55 кг 1. Батболдын Номин /“Гацуурт-Олимп” сургууль/
2. Бат-Эрдэнийн Мөнхбат /”Арслан” клуб/
3. Гансүхийн Отгонбаатар /“Гацуурт-Олимп” сургууль/
3. Морита Ясухиро /Япон/
66 кг 1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
2. Жае Хо Ли /БНСУ/
3. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб//
3. Базар Базар Гуриев /Киргиз/
84 кг 1. Пүрэвийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо/
2.Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/
3. Мягмарын Мэндсайхан /“Харгант-Цамхаг” клуб/
3. Болор-Эрдэнийн Номиндалай /“Хангарьд” клуб//
120 кг 1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/
2. Ядамсүрэнгийн Алтантулга /”Хилчин” спорт хороо/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
3. Алтансүх /БНХАУ/
Эмэгтэй
48 кг 1. Ивамура Анна /Япон/
3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/
3. Баярмагнайгийн Даваасүрэн /“Хангарьд” клуб/
3. Ито Шиори /Япон/
55 кг 1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /“Хасу Мегаватт” клуб/
3. Лхагвасүрэнгийн Хонгорзул /”Хүч” спорт хороо/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
67 кг 1. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
2. Баатарзоригийн Батцэцэг /Налайх дүүрэг//
3. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/
Хоёр дахь удаагаа болж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ, Болгар, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Чуваш улс, Япон зэрэг гадаадын 7 орон мөн монголын бөхчүүд зодогложээ. Үүнд 103 эрэгтэй, 54 эмэгтэй нийт 157 бөх барилдсаны дотор гадаадын 34 бөх байлаа. 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнх, Б.Хаш-Эрдэнэ нарын барилдаанд эхний үед Б.Баянмөнх нэг оноогоор ялж хоёрдугаар үед Б.Хаш-Эрдэнэ клинч барьцаар өрсөлдөгчөө ардаа гаргасан ч 30 минут тэсэн ялалтыг авч гуравдугаар үед клинч барьцаар ялсан. Мөн жинд олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, Э.Ням-Очир нарын барилдаан үзэгчдийг шуугиулж Б.Нэмэхбаяр хоёр үеийн төгсгөлд шийдвэрлэх мэх хийж дийлсэн байна. 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нарын барилдаан үнэхээр сонирхолтой болж гурван үе барилдаж Б.Анхбаяр нь клинч барьцаар хожсон. Алтан медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр гурван үе барилдаөж өрсөлдөгч бөх болох олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж гуравдугаар үед клинч барьц авахдаа буруу үйлдэл хийж ялагдал хүлээж туршлагатай бөхийн хувьд том алдаа гаргасан. Гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяяа нар бүх өрсөлдөгчдөө давамгайлан ялж энэ жил бэлтгэл сургуулилт сайн, дайчин давшингуй, хийморьлог байгаагаа харууллаа. С.Батцэцэг энэ тэмцээний хошой аварга цол хүртлээ. 72 кг-ийн жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар шувтаргын барилдаанд таарч үзэгчдийг уулга алдуулж Б.Одончимэг уламжлал ёсоор бараг л уйлах дөхлөө. Үндэсний бөхөд “хоёр Мөнх” гэж домог болон яригддаг шиг эмэгтэй хүнд жингийн энэхүү үндэсний төдийгүй дэлхийн зиндааны энэ хоёр бөхийн тулаан бүр үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болж чөлөөт бөхийн түүхэнд үлдэх бололтой. Энэ оны долоодугаар сард ОХУ-д болох Оюутны зуны “Казань-2013” универсиад наадам, есдүгээр сард Унгар улсын Будапешт хотод болох ДАШТ гээд олон чухал тэмцээн манай бөхчүүдийг хүлээж байна. Харин өчигдөр болсон барилдаанд Эрэгтэй
55 кг 1. Батболдын Номин /“Гацуурт-Олимп” сургууль/
2. Бат-Эрдэнийн Мөнхбат /”Арслан” клуб/
3. Гансүхийн Отгонбаатар /“Гацуурт-Олимп” сургууль/
3. Морита Ясухиро /Япон/
60 кг 1. Батсайханы Нэмэхбаяр /”Хасу-Мегаватт” клуб/
2. Дамдинбазарын Цогтбаатар /“Алдар” спорт хороо/
3. Энхсайханы Ням-Очир /“Хилчин” спорт хороо/
3. Гаадангийн Амархүү /“Хасу-Мегаватт” клуб/
66 кг 1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
2. Жае Хо Ли /БНСУ/
3. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Базар Базар Гуриев /Киргиз/
74 кг 1. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/
2. Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо/
3. Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегаватт” клуб/
3. Бато Базаров /Киргиз/
84 кг 1. Пүрэвийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо/
2. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/
3. Мягмарын Мэндсайхан /“Харгант-Цамхаг” клуб/
3. Болор-Эрдэнийн Номиндалай /“Хангарьд” клуб//
96 кг 1. Чагнаадоржийн Ганзориг /“Сүлд” спорт хороо/
2. Оюунбилэг /БНХАУ/
3. Доржхандын Хүдэрбулга /”Олимпийн гал” клуб/
3. Хад //БНХАУ/
120 кг 1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/
2. Ядамсүрэнгийн Алтантулга /”Хилчин” спорт хороо/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
3. Алтансүх /БНХАУ/
Эмэгтэй
48 кг 1. Ивамура Анна /Япон/
3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/
3. Баярмагнайгийн Даваасүрэн /“Хангарьд” клуб/
3. Ито Шиори /Япон/
51 кг 1. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” спорт клуб/
2. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо
3. Батбаатарын Мөнхтуяа /“Хасу-Мегаватт” клуб/
55 кг 1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /“Хасу Мегаватт” клуб/
3. Лхагвасүрэнгийн Хонгорзул /”Хүч” спорт хороо/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
59 кг 1. Тунгалагийн Мөнхтуяа /“Хангарьд” клуб/
3. Баатаржавын Шоовдор /“Ганьт-Олимпийн гал” клуб/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
3. Жи Хьюн Ким БНСУ//
63 кг 1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, дэлхийн аварга/
2. Ватари Рио /Япон/
3. Цэенпилийн Шинэхүүхэн /Төв аймаг//
3. Бүрнээбаатарын Нямгэрэл / Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
67 кг 1. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
2. Баатарзоригийн Батцэцэг /Налайх дүүрэг//
3. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/
72 кг 1. Очирбатын Бурмаа /”Хилчин” спорт хороо/
2. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/
3. Зоригтын Болортунгалаг /Төв аймаг //
3. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо/

Сэтгэгдэл (0)