Польш дахь Монголчууд спортоор өрсөлдлөө
- 2013-05-13
- Спорт
- 0

Польш Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд жил бүр уламжлал болгон зохиодог спортын 11 дэх удаагийн наадмыг Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь монголчуудын холбоо, Монгол оюутны холбоо хамтран энэ сарын 1-2- нд Бохниа хотноо амжилттай зохион байгуулав. Спортын наадмыг сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийт 17 багийн 164 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Улмаар сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй багуудаас Вроцлав хотын "ФМ Монголия", эмэгтэйчүүдээс Варшав хотын "Андууд" баг нэгдүгээр байрт шалгарчээ. Гар бөмбөгийн тэмцээнд Краков хотын оюутан залуусын баг, хөлбөмбөгийн тэмцээнд Лодзь хотын залуучуудын баг түрүүлж тэмцээнийг хошуучилсан байна. Мөн ширээний теннисний тэмцээнд Краков хотын оюутан Г.Амгаланбаатар, шатрын тэмцээнд Вроцлав хотын оюутан Гангаа нар тэргүүлэв.

Сэтгэгдэл (0)