Сири Туркт халдлага зохион байгуулжээ

Туркийн Сирийн хилийн ойролцоох хотод хоёр дараалсан дэлбэрэлт болсны улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 45 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ. Рейханлы хэмээх жижиг хотод болсон уг халдлагыг Сирийн Засгийн газар, тэр дундаа тус улсын Тагнуулын байгууллага зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид мэдэгдэж хариуг нь хүчтэй барихаа амлав. Рейханлы хот нь 20-25 мянган хүн амтай бөгөөд хүн амынх нь гуравны нэг нь Сирийн дүрвэгчид аж. Үүнээс өмнө Сирийн нутгаас Туркийн хилийн ойролцоох хот, тосгод уруу пуужин харваж, их буугаар буудаж цөөнгүй хүний аминд хүрсний дараа Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган онц байдал зарлаж, НАТО-гоос шуурхай уулзалт зохион байгуулахыг хүссэн. Энэ уулзалтын дараа НАТО Туркийн Сирийн хилийн дагуух нутгуудад пуужингийн хамгаалалтын систем байрлуулсан. Харин Рейханлы хотын халдлага пуужин, их бууны сум зэрэг пуужингийн хамгаалалтын системд баригдах агаарын дайралт бус тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг хүчтэй зэмлэн буруушааж, “НАТО-гийн уулзалт зохион байгуулах шаардлагагүй. Бид өөрсдөө хариу арга хэмжээ авна” гэв.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)