
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг албан тушаалаас нь огцруулах хуйвалдаан зохион байгуулсанд буруутгагдсан Гүржийн парламентын гишүүн Гиви Таргамадзе эх орондоо эргэн ирэх гэж буйгаа мэдээлээ. Тэрбээр Гүржийн “Пирвели Радио”-д “Эх орондоо очихыг хүсч байна. Хамгийн эхний нислэгээр эх орон уруугаа ниснэ” гэж хэлжээ. Гиви Таргамадзе ОХУ-ын сөрөг хүчний хэд хэдэн гишүүнтэй В.Путиныг огцруулах төлөвлөгөөний талаар хэлэлцсэн нь ил болсны дараа Литва уруу дүрвэж цөөнгүй хэдэн сарыг өнгөрүүлээд байгаа юм. Харин Интерпол түүний нэрийг эрэн сурвалжилж буй хүмүүсийнхээ жагсаалтаас хассаны дараа Тбилисид эргэн ирэхээр болжээ. ОХУ-ын мөрдөн байцаагчид түүнтэй хуйвалдсан Оросын зүүний хүчний гурван идэвхтнийг илрүүлсэн. Тэдний нэг Кремлийг дэмжигч залуучуудын бүлгийн хуучин гишүүн Константин Лебедев гэм буруугаа хүлээж өнгөрөгч сард 2.5 жилийн хорих ял сонссон. Харин түүний өмгөөлөгч Гиви Таргамадзетай В.Путиныг унагаж, Оросын олон хотод нөлөө тогтоох талаар ярилцсан Зүүний Фронтын удирдагч Сергей Удалцов болон тус хөдөлгөөний өөр нэг гишүүн Леонид Развозжаевийг шалгуулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Гэсэн ч энэ гурван идэвхтэн дээд тал нь 10 жилийн хорих ял сонсох боломжтой энэ хэрэгт өөрсдийгөө ямар ч буруугүй гэж үзэж байгаа юм. Тэгвэл Зүүний Фронтын удирдагч Сергей Удалцов өнгөрөгч онд Москвад В.Путины эсрэг томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэснийх нь төлөө ийнхүү өс санаж байна гэжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Гүржийн Гадаад харилцааны сайд Майя Панжикидзе “Гиви Таргамадзе Ерөнхийлөгч Михаил Саакашвилийн холбоотон” гэж хэлжээ. Дашрамд дурдахад, Литва Улс саяхан Гиви Таргамадзег шилжүүлэн өгөхөөс татгалзаж байсан юм.
Сэтгэгдэл (2)
qwertyui (122.201.18.179)
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Oros (27.123.214.110)
Oros oron hogjjix yostoi.