Сайдаа сольсноор дайн эхлүүлэхгүй байх уу үгүй гэдэг шийдэгдэх үү

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Үндэсний зэвсэгт хүчний сайдаа өмнөхөөс харьцангуй залуу, олонд нэг  их танил болоогүй, хурандаа генерал Жан Жон Намаар солилоо. Хэдийгээр өмнөх сайд нь энэ албан тушаалд ердөө найман сар болсон ч түүнийг солих нь дөрөв хоногийн өмнө тодорхой болж генерал Ким Кёк Сикийг томилох нь гэсэн яриа гарсан юм. Тэрээр Хойд Солонгосын эрх баригчид дундаа хатуу байр суурьтай хүний нэгд тооцогддог.  Гэтэл түүнийг ингэж гэнэт албан тушаалаас нь огцруулсан нь умардынхан одоогийн хэт хатуу байр сууринаасаа ухрах гэж байгаагийн илрэл болов уу гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлсэн байна.
Шинэ сайд Жан Жон Намын хувьд Канвондо мужид хилийн дэргэд корпус командалж байжээ. 60 эргэм настай шинэ сайдыг цэргийнхний дотор “залуучуудын фракц”-ын төлөөлөл гэж үздэг аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)