Энэтхэгийн хурим хамгийн онцгой нь


Хурим гэдэг аль ч ард түмний иргэдийн хувьд хамгийн онцгой, мартагдашгүй чухал, ариун нандин зүйл байдаг. Аль ч орны иргэд өөрийн гэсэн онцлог, уламжлалаа хадгалан хуримын ёсоо чандлан үйлддэг. Харин Энэтхэг улсад хуримын ёсыг тэс өөрөөр, хуримын гэхээргүй хачирхалтай аргаар үйлддэг уламжлал өнөөдөр ч хэвээр. Тиймдээ ч тус улсад хамгийн олон янз байдлаар хуримлаж болох арга ноёрхдог. Энэтхэгчүүдийн хуримын үйл ажиллагаа бусад орныхны хурим шиг сүр жавхлантай, олныг хамарсан байдлаар өрнөж байхад зарим хос хурим хийсэн гэх ямар ч тэмдэггүй нууцаар, хулгайлах байдлаар гэр бүл болж байх жишээтэй. Өнөө хүртэл оршсоор буй хачирхалтай аргуудаас тоймлон танилцуулъя. Гандхарва-хурим. Энэ нь нэг ёсондоо эцэг эхийн зөвшөөрөлгүй, дур мэдэн залуу үүнийг бүсгүйн асрагч эх юмуу ойр дотных нь хэн нэгний тусламжтайгаар гүйцэлдүүлдэг бөгөөд хуримын баталгаа болсон зүйлээ уулгасныхаа дараа бүсгүйн хамт бөглүү, хүнгүй газарт очиж, эхнэр нөхөр болдог гэнэ. Сүйт бүсгүйг унтаж байх үед нь өөрийн болгох бас нэгэн хачирхалтай арга тус улсад түгээмэл. Энэ тохиолдолд мөн л бүсгүйн ойр дотны хэн нэгэн залууд тусална. Сүйт залуугийн хүчинд автан залуугийнх болсон бүсгүйд гэрлэхээс өөр хуримлаж буй арга гэсэн үг. Хуримын эл арга барилыг баримтлагчдыг харьцангуй чөлөөт үзэл бодолтой гэж дүгнэж болно. Энэ үед хосууд гэр бүл болох шийдвэрээ өөрсдөө гаргаж, хоёр талын эцэг, эхийн зөвшөөрлийг үл харгалздаг байна. Энэхүү арга барил нь бусад оронд ч түгээмэл ажиглагддаг. Ийм байдлаар хуримлаж буй хос уламжлал дагасан хосыг бодвол илүү даруухан ёс үйлдэхээс гадна олон зочин урьж, гоёмсог, сүр жавхлантай тэмдэглэлт баяр болгон зохион байгуулдаггүй гэнэ. Иймэрхүү байдлаар “дур мэдэн” хуримлах арга барил ч дотроо олон янз. Зарим тохиолдолд сүйт залуу сүйт бүсгүйн ойр дотны хэн нэгнээс туслалцаа авах нь түгээмэл байдаг. Тухайлбал, сүйт залуу сүмийн ямар нэг тэмдэглэлт баярын өдөр сүйт бүсгүйдээ ургамлын гаралтай аагтай ханд уулгаж чадвал гэргийгээ болголоо гэж үздэг аж. Сүйт сонголт байдаггүй гэнэ. Мөн кавказчуудын ёс заншилтай төстэй, сүйт бүсгүйгээ хулгайлах арга барил ч бий. Эл аргыг энэтхэгчүүд ракшаса хэмээн нэрлэдэг. Энэхүү арга нь сүйт бүсгүйгээ хүч түрэмгийлэн өөрийн болгох гэсэн шинж чанартай. Гэхдээ хуримын хүчин зүйлийг бататгаж, зайлшгүй болгоход зориулсан нарийн ёс горим ашиглан үйлддэг байна. Тухайлбал, сүйт залуу куша гэх ариун ургамлыг гэрийнхээ шалаар цацан түймэр тавьж, эцэг эхээ өөрийнх нь хуримыг зөвшөөрөхөд хүргэдэг байна. Брахма хурим. Эл аргаар хуримласан хосоос төрөх хүү эцэг, эхийн аль алиных нь өмнөх болон хойдох 12 үеийнхний гэм нүглийг цэвэрлэж, ариусгадаг хэмээн тооцогддог. Брахма хуримын үйл ажиллагааг устай хавсран нарийн дэг журмаар үйлддэг. Ийм хувилбараар гэрлэсэн хос эхний гурван өдөр ойр дотно байж болохгүй агаад Вишвавас бурхныг бэлгэдсэн удамбор модны хавтангаар хосуудыг тусгаарладаг байна. Хуримын гурав дахь өдөр хосуудыг Вишвавас бурхны айлчлалаас чөлөөлсөн мөргөл үйлдэж, хязгаарлалтыг зогсоодог байна.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (212.253.39.5)

    2013-05-14

    svvliin zyrag erergtei xvn vv yu vee

  • 666 (115.241.143.97)

    2013-05-14

    Barag l ixenxi ni xudlaa shaasan medee b.a za.Xuurxii ene saituudad medee oldoxoo baijee dee.

  • 666 (115.241.143.97)

    2013-05-14

    Barag l ixenxi ni xudlaa shaasan medee b.a za.Xuurxii ene saituudad medee oldoxoo baijee dee.