
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Афганистан дахь АНУ-ын тэргүүлсэн Олон улсын аюулгүй байдалд туслах хүчин /ISAF/-г Афганистаны хар тамхины үйлдвэрлэлийг таслан зогсооход өчүүхэн ч хүчин чармайлт гаргаагүй гэж шүүмжлэв. Тэрбээр Оросын аюулгүйн зөвлөлийн уулзалт дээр ингэ мэдэгдэхий сацуу “Төв Азийн энэ улсад хар тамхи, ялангуяа героины үйлдвэрлэл хурдацтай өсч байна. Тиймээс бусад орон, харамсмаар нь тэдний дотор ОХУ уруу хууль бусаар хил давах хар тамхины наймаа нэмэгдэх хандлагатай байна” гэж хэлжээ. ОХУ Афганистаны хар тамхины наймаа, терроризмын заналхийлэлд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд 2014 оны сүүлч хүртэл буюу олон улсын цэргүүдийг тус улсыг орхих хүртэл анхаарлаа сулруулахгүй байхаар шийджээ. Учир нь олон улсын цэргүүд Афганистанд цөмрөн орсон өнгөрсөн арван жилийн хугацаанд тус улсын хар тамхины тариалалт 40 дахин нэмэгдсэнийг ОХУ-ын хар тамхины хяналтын газар тогтоожээ. Нөгөөтэйгүүр ОХУ-д хар тамхи хэрэглэгчид цөөнгүй байдаг бөгөөд Афганистанд тариалсан героин хэрэглэхийг илүүд үздэг байна.
Сэтгэгдэл (0)