
АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/ конгрессийн хоригийг үл харгалзан ОХУ-аас 30 нисдэг тэрэг худалдаж авахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Ингэхдээ ОХУ-ын төрийн өмчит зэвсгийн худалдааны “Рособоронэкспорт” компаниас худалдаж авах аж. АНУ-ын хууль тогтоогчид энэ компанийг Сирийн Засгийн газарт зэвсэг худалдаж, иргэдийнхээ эсрэг цуст хүчирхийлэл явуулахад нь дэмжлэг үзүүлж байна гэж нэг бус удаа шүүмжилж байсан юм. Гэсэн ч Пентагон Афганистаны энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг болгохоор ОХУ-аас “Ми-17” загварын 30 нисдэг тэрэг худалдаж авах төлөвлөгөөгөө конгрессттанилцуулжээ. Конгрессийн гишүүд саяхан Үндэсний батлан хамгаалахын зөвшөөрлийн тогтоол гэгчийг баталсан бөгөөд үүнд АНУ-ыг “Рособоронэкспорт” компанитай худалдаа хийхийг хоригложээ. Пентагон 30 нисдэг тэрэг худалдаж авах 690 сая ам.долларын энэхүү гэрээгээ Афганистан дахь 66 мянган цэргээ 34 мянга болгон бууруулсан ч тус улсын аюулгүй байдалд тавих хяналт сулрахгүй гэж сурталчилжээ.
Сэтгэгдэл (0)