НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-д айлчилна
- 2013-05-15
- Дэлхий
- 0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ сарын 16-19-нд ОХУ-д айлчилж тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзах гэж байгаа тухай ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны хувьд энэ нь ОХУ-д хийх зургаа дахь айлчлал болох аж. Тэрбээр үүнээс өмнө 2011 оны дөрөвдүгээр сард энэ улсад айлчилж байжээ. ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Бан Ги Мун энэ сарын 17-нд Сергей Лавротой уулзах бөгөөд тэд Сирийн иргэний дайн, Солонгосын хойгийн байдал зэрэг олон улсад тулгамдаад буй олон асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Бан Ги Муныг НҮБ-ын 2015 оноос авч хэрэгжүүлэх байгууллагын дотоод дүрэм, үйл ажиллагааны шинэчлэлийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Э.Төгс
Э.Төгс

Сэтгэгдэл (0)