Хойд Солонгос Батлан хамгаалахын сайдаа өөрчилжээ


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Батлан хамгаалахын сайд Ким Кёк Сикийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Жан Жон Намыг томилжээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд умард хөршийнх нь Батлан хамгаалахын шинэ сайд Жан Жон Намын талаархи мэдээлэл туйлын хомс байгааг онцлоод “Жан Жон Нам хурандаа генерал цолтой. Гэхдээ өмнөх сайд, генерал Ким Кёк Сикийг бодвол харьцангуй залуу” гэжээ. Мөн түүнчлэн Ким Кёк Сик 70, Жан Жон Нам 50 орчим насных гэж бичжээ. Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун энэ эрх мэдлийг авснаас хойш цэргийн ахимаг насны удирдлагуудыг залуу албан тушаалтнуудаар солих ажлыг эрчимтэй явуулж байна. Үүний нэг нь Батлан хамгаалахын сайд сэлгээ бөгөөд өмнөх сайд Ким Кёк Сик энэ албан тушаалыг ердөө найман сар хашсан юм. Ким Жон Ун эхнэрийн хамт концерт үзэхээс өмнө энэ сэлгээг хийсэн агаад шалтгаан нь тодорхойгүй байна. Ямартаа ч Жан Жон Нам нь Ганвон аймгийн цэргийн командлагч байсан нэгэн бөгөөд буулт хийхгүй байх чиг шугам баримталсан Батлан хамгаалах яамны тэргүүний албан тушаалд очиж байна.

Э.Төгсжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • KAKA (202.126.89.177)

    2013-05-15

    Umardiin AUGAA ih udirdagch KIM CHIN UN ooroo 1987 oniih bizdee