НАТО-гийн цэргийн удирдлагууд уулзлаа
- 2013-05-15
- Дэлхий
- 0

Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын гишүүн орнуудын цэргийн удирдлагууд өчигдөр Бельгийн Брюссель хотноо уулзлаа. Баруун голдуу 28 орны жанжин штабын дарга нар хоёр өдөр уулзах бөгөөд НАТО-гийн шинэчлэл, Афганистан, Косовод явуулж буй энхийн сахиулах ажиллагаа болон байгууллагын түншүүдтэй харилцаа сайжруулах талаар хэлэлцэнэ.

Сэтгэгдэл (0)