Сильвио Берлусконид зургаан жил оноохыг шаарджээ
- 2013-05-15
- Дэлхий
- 0

Италийн прокурорууд Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг насанд хүрээгүй охинтой мөнгө төлж бэлгийн харьцаанд орсон хэрэгт нь зургаан жилийн хорих ял оноохыг шаарджээ. Мөн түүнийг төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасахыг шаарджээ. Сильвио Берлускони Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2010 онд өөрийн гэртээ 17 настай бүжигчин охинтой бэлгийн харьцаанд оржээ. Түүний энэ хэрэг илэрч шүүхэд хэдэнтээ дуудагдаж улмаар 2012 оны аравдугаар сард татвараас зайлсхийсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон ч энэ бүх буруутгалыг үгүйсгэсээр байгаа юм.

Сэтгэгдэл (0)