46 киллограм сагамхай загас барьжээ


Норвегийн 44 настай Майкл Айзеле 200 загастай тэнцэх 46 киллограм жинтэй сагамхай загас барьжээ. Олон улсын загасчлалын холбоо энэхүү загасыг дэлхийн хамгийн том сагамхай загас хэмээн тогтоожээ. Үүнээс өмнө 1969 онд АНУ-ын Нью-Хемпшир мужаас 44 киллограммын жинтэй сагамхай загас баригдаж байжээ. Норвегийн Бергенд байрлах “Норвегийн загасчдын музей”-д тус сагамхай загасыг хадгалахаар болсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)