ОХУ хүчин чармайлт гаргахыг уриалав


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрөгч даваа гаригт Москвагийн эрх баригчдыг 80 мянга гаруй хүн амь үрэгдэж, таван сая гаруй хүн орох оронгүй болгосон Сирийн иргэний дайныг зогсоох олон улсын хүчин чармайлтад нэгдэхийг уриалав. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон АНУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэр тэд дээрх уриалгыг хийсэн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн баг хурал дээр цааш нь “Сирийн түүхэн ард түмнийхээ цусаар бичигдэж байна. Сирид юу болж байгааг бид бүхэн харж байна” гэжээ. Түүнчлэн Д.Кэмерон ОХУ-д хийсэн айлчла үр дүнтэй болсныг дурдсан байна. Тэрбээр АНУ-д айлчлахаас өмнө ОХУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)