Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулна
- 2013-05-16
- Спорт
- 0

Бразилд ирэх сарын 12- нд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “EТV” телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар болжээ. Энэ тухай тус телевизийн захирал Ц.Энхбат ”Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн том спортын нэг. Дэлхийн хүн амын 90- ээс дээш хувь нь үздэг гэсэн тоо баримт ч гарсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо шууд дамжуулах эрхтэй болсондоо баяртай байна” хэмээн ярьсан байна. Сонирхуулахад, Дэлхийн хөлбөмбөгийн холбоо ФИФА- гаас улс орнуудын рейтингийг гаргажээ. Энэ сарын 6-нд шинэчлэгдсэн рейтингээр Испани, Герман, Аргентин улс эхний байрт жагссан бол хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил 19-д эрэмбэлэгдсэн байна. Харин ФИФА-д бүртгэлтэй 207 орноос манай улс энэ удаа зургаан байр ухарч 186 дугаарт жагсчээ.

Сэтгэгдэл (2)
(122.201.18.49)
harin tiin 2014 shig sanaadhiin..
G....... (122.201.18.7)
Yu gesen ug ve 2014 ond bno biz dee. Naad medeellee zaluu racy