Ц.Оюунчимэг 140 кг өргөж алтан медаль зүүв


Австрийн Вена хотноо олон улсын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн Гран-при тэмцээн болжээ. Тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин оролцсоны дунд Хонконгийн Вэйли Ю, Английн Михайл Брээзэ, Наташа Пэрдү нарын олимпийн зэрэглэлийн тамирчин байлаа. Манай улсаас Ц.Оюунчимэг тэмцээний “Мастер Гран-при” ангилалд оролцон түлхэлттэй болон огцом өргөлтөөр нийт 140 кг-ыг амжилттай өргөн алтан медалийн эзэн болсон байна. Ц.Оюунчимэг хүндийн өргөлтийн спортоор хоёр жил хичээллэж байгаа бөгөөд 2012 онд Украинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • sen (202.131.248.58)

    2013-05-16

    saihan daa...

  • talarh***** (202.21.105.245)

    2013-05-16

    bayr hurgie

  • z (202.126.89.177)

    2013-05-16

    Sain bn.Amjilt husei bayarllaa

  • zochin (202.21.105.7)

    2013-05-16

    amjilt husie mundag bna shuu