ОХУ АНУ-ын дипломатчдийг хөөнө

ОХУ Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Райан Фоглег эх орноосоо хөөхөө мэдэгдлээ. Албаныхан түүнийг ОХУ- ын Тагнуулын байгууллагын ажилтантай холбоо тогтоохыг оролдсоныг олж мэдэн баривчилж, нэн даруй эх орноос нь гарч явахыг шаарджээ. Өөрөөр хэлбэл, Р.Фоглег АНУ- ын Тагнуулын байгууллага / СиАйЭй/-ын ажилтан гэж буруутгасан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан ОХУ- ын Гадаад харилцааны яам “АНУ-ын энэ үйлдэл Хүйтэн дайнаас хойшхи ОХУ- ыг өдөөн хатгасан анхны үйлдэл” гэж тэмдэглэжээ. Р.Фогле нь Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайд Майкл Макфолыг мэдүүлэг авахаар дууджээ. Тэгвэл АНУ-ын Төрийн департаментаас “Р.Фогле АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг нь үнэн. Түүнийг хэсэг хугацаанд саатуулаад сулласан байсан. Бид ОХУ-ын Гадаад харилцааны яамны мэдэгдлийг харсан. Энэ удаад ямар нэгэн хариу мэдэгдэл хийхгүй” гэжээ. ОХУ-ын албаныхны хэлснээр Райан Фогле баривчлагдах үедээ биедээ их хэмжээний бэлэн мөнгө, тагнуулын төхөөрөмж болон хэрхэн ажиллах талаар бичсэн зааварчилгаа авч явжээ.

Э.ТӨГС


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • segrdthnfuygi (109.194.17.158)

    2013-05-16

    what"s your name mr..? Bond ...James Bond