
Таиванийн Засгийн газар Филиппинийг загасчных нь үхэлд уучлалт гуйхгүй байгаад дургүйцэн тус улсын нийслэл Манилагаас Элчин сайдаа татжээ. Таиваний загасчин Хун Ши-чен өнгөрөгч пүрэв гаригт хоёр орны маргаантай далайн бүс нутагт загас агнах гэж очоод Филиппиний эргийн хамгаалалтынхны суманд өртөж амиа алджээ. Үүнтэй холбогдуулан Таиванийн Засгийн газар өнгөрөгч ням гаригт Филиппиний эрх баригчдыг лхагва гаригаас өмнө Хун Ши-чений ар гэрийнхнээс уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөхийг шаардаж, заасан хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол дипломат болон эдийн засгийн арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Харин Филиппин энэ шаардлагыг биелүүлээгүй улмаас Манилад суугаа Элчин сайдаа татлаа. Түүнчлэн Таиваньд ажиллаж буй Филиппиний 90 орчим цагаач ажилчны асуудлыг эргэн харахаа мэдэгдэв. Дээрх хэргийн улмаас хоёр орны харилцаанд ан цав үүсээд зогсохгүй Таиваньд Филиппинийг эсэргүүцсэн жагсаал цуглаан ид өрнөж, тус улсын далбааг шатаасан байна.
Сэтгэгдэл (0)