Үндэсний сагсан бөмбөгийн холбоо шилдэг залуу тамирчдыг нэрлэлээ
- 2013-05-16
- Спорт
- 0

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ улиралд мэргэжлийн лигт элссэн шилдэг залуу тоглогчдын багийг нэрлэлээ. “Кливланд Кавалиерс” багийн хамгаалагч Дион Вэйтерс, төвийн тоглогч Тайлер Зеллер, “Портланд Трэйл Блэйзерс” багийн холбогч Дамиан Лиллард, “Вашингтон Визардс” багийн Брэдли Бийл, “Нью Орлеанс Хорнитс” багийн Энтони Дэвис, “Голден Стэйт Уорриорс” багийн Харрисон Барнс нарыг шилдэг залуу тоглогчоор нэрлэсэн байна. Өнгөрсөн жил “Кливланд Кавалиерс” багийн Кайри Өрвин, Тристан Томпсон нар шилдэг залуу тоглогчоор шалгарч байсан билээ.

Сэтгэгдэл (0)