Хятад улс кино бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр дэлхийд тэргүүллээ
Хятад Улс сүүлийн арван жилд кино уран бүтээлийнхээ өсөлтөөр дэлхийд тэргүүлжээ. Тус улсын кино уран бүтээл 2002 оноос жил бүр 40 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар Хятад Улс кино бүтээлээрээ дэлхийд гуравт бичигдэж байгаа бол дотоодын борлуулалтаараа хоёрт бичигдэж байна. 2012 онд Хятадын кино театруудад 2.7 тэрбум гаруй ам.долларын тасалбар худалдагдсан нь 2011 оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин эдгээрийн 48.5 хувь эх орны үйлдвэрийн кино аж. Тус улсад киноны зах зээл хөгжиж байгаа ч хятад киноны тасалбар борлуулалтаас олох орлого урьдын адил гадаадын кино бүтээлээс олох орлогоос бага байна. Сонирхуулахад, өнгөрөгч 2012 онд Хятадад нийтдээ 893 кино бүтээгджээ. Гэсэн хэдий ч эдгээр кино өнгөрсөн онд тус улсын кино театруудаар гарсан гадаадын 86 киног тасалбар борлуулалтаараа гүйцэж чадаагүй байна.
Сэтгэгдэл (0)