Оросын тагнуулчийг сая еврогоор элсүүлэхийг оролджээ

ОХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газрын ажилтнууд АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Райан Фоглег Улсыг аюулаас хамгаалах газрын ажилтанг АНУ-ын тагнуулаар элсүүлэхээр оролдсоных нь төлөө баривчилж, эх орноосоо хөөхөөр болсон. Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг баривчлах ажиллагаанд Улсыг аюулаас хамгаалах газрын 20 гаруй ажилтан оролцсон бөгөөд хамт ажиллагчийг нь сая еврогоор өөрийн талд урвуулах гэж байсныг тогтоожээ. Тэрбээр дипломатч нэрээр халхавч хийсэн АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан байсан гэнэ. Райан Фоглег Оросын тагнуулчийг жилд нэг сая еврогийн хөлсөөр урвуулж, хамтран ажиллах саналаа биечлэн уулзах үеэр тавих гэж байгаад баригджээ. Түүнийг Оросын тагнуулчид баривчлах үеэр хиймэл шар үс зүүснээс гадна тусгай тоног төхөөрөмж болон их хэмжээний бэлэн мөнгө авч явжээ. ОХУ-ын тагнуулийн байгууллагын ажилтнууд үүнээс өмнө буюу 2009 онд Сочи хотод мэдээллийн сүлжээ байгуулж байсан Гүржийн тагнуулын газрын ажилтан Мамуки Майсуразег баривчилж байжээ. Тэрбээр Гүржийн тагнуулын байгууллагын хөрөнгөөр Сочид кафе нээж гадаадын тусгай албадын өндөр албан тушаалтнуудыг цуглуулж холбоо тогтоож байсан аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • qwertyui (122.201.18.5)

    2013-05-17

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

  • (122.201.18.36)