Мэдээллийн эх сурвалжийг хамгаалах хууль батална

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчдийн олж авсан мэдээллийн эх сурвалжийг эрх мэдэлтнүүдээс хамгаалах хуулийн төсөл өргөн барих хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэрбээр Цагаан ордон “Ассошейтэд Пресс” агентлагийн сэтгүүлчдийн утсыг хууль бусаар чагнасанд буруутгагдаад энэ үед дээрх мэдэгдлийг хийлээ. Түүнчлэн тэрбээр конгрессын гишүүдтэй утсаар ярьж хуулийн төслийг яаравчлах хэрэгтэйг сануулсан байна. Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жей Карнигийн хэлснээр “Ерөнхийлөгч энэ хуулийг эртнээс дэмжиж байсан. Тэр 2009 онд энэ хуулийн төслийн тухай ярьж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч дэмжиж байгаа” гэсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)