
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хойд Солонгосын төрийн тэргүүн рүү утас цохиж өнгөрсөн амралтын өдрүүрдэд Өмнөдийг чиглэсэн пуужингийн туршилтуудын зогсоохыг шаардлаа. Өнгөрсөн бямба гаригт гурван удаа, ням гаригт нэг удаа тус тус Өмнөд Солонгосыг чиглэсэн пуужин харвасан нь нэлээд түгшүүр дагуулсан мэдээ байсан. Бан Ги Мүн утсаар ярихдаа ойрын тусгалтай пуужин харвасан талаар голчлон ярьсан. Умардуудтай ярилцсаны дараагаар Бан Ги Мүн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьжээ. Утсаар ярилцахдаа пуужингийн туршилт болоод хоёр Солонгосын хооронд үүссэн асуудал болоод дайн өдөөсөн үйлдлийн талаар ярилцсан хэмээн мэдээлсэн байна. Хэрэв Умардын зүгээс түрэмгийлж байгаа энэ үйлдлээ зогсоохгүй бол НҮБ-ын зүгээс шаардлагатай хариуцлага тооцох тухайгаа сануулсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хойд Солонгос пуужин хөөргөх 200 гаруй төхөөрөмжтэй гэдгээ зарлахын зэрэгцээ зэвсгийн хүч сайн байгаагаа харууллаа хэмээн олон улсын ажиглагчид хэлсэн аж.
Сэтгэгдэл (0)