Газар хөдөлж байшин доторх тавилгууд хөдөллөө
- 2013-05-21
- Дэлхий
- 0
Камчаткийн Номхон далайн эрэг хавийн газраар хоёр удаа газар хөдөлсөн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.Петропавловск-Камчатский хотод 4-5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Дараа нь Камчаткийн зүүн эрэг хавийн газраар 5,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Хүний амь хохироогүй бөгөөд цунами болох аюулгүй гэнэ. Гэхдээ байшин барилга доторхи тавилгууд чичирхийлж байгаа аж. Оршин суугчдыг тайван байхыг Камчаткийн хойгийн Онцгой байдлын газар анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)