Шуурга улам газар авсаар байна



АНУ-ын Оклахома, Канзас, Иллинойс, Айова мужуудад хүчтэй торнадо шуурга ар араасаа гарч, эдийн засгийн нэлээд хохирол учруулж байна.  Эдгээр муж улсуудад 24 торнадо  бүртгэгдсэнээс Оклахома, Канзас байгалийн энэ аюулт үзэгдэлд хамгийн хүндээр нэрвэгджээ.  Оклахомагийн мужийн захирагч өөрийн нутаг дэвсгэр дээр онгой байдал зарласан байна.Гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болжээ. Хүчтэй шуурганы араас аадар бороо, мөндөр орж байгаа бөгөөд даваа гаригийн шөнө хүртэл үргэлжилж магадгүй хэмээн цаг уурчид мэдээлж байна.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)