
Хятадад энэ оны гуравдугаар сарын сүүлчээр дэгдсэн H7N9 шувууны ханиадны улмаас өчигдрийн байдлаар 130 тохиолдол бүртгэгдэж, 35 хүн амиа алдаад байна. Өчигдөр Хятадын Засгийн газраас мэдэгдэл хийж шувууны аж ахуй эрхлэгчдийн алдагдлын хэмжээг зарлажээ. Өнгөрсөн сарын 1-нээс хойш алдагдлын дүн 400 тэрбум юаньд (65 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Тус улсын Үндэсний шувуу, газар тариалангийн газрын дарга Лю Широн “Гуравдугаар сарын сүүлчээс хойш Хятадын тахианы аж ахуй эрхлэгчид өдөр дунджаар тэрбум гаруй юанийн алдагдал хүлээсэн” гэжээ. Түүний ярьснаар Хятадын албаныхан шувууны ханиадны халдварыг газар авахаас яаралтай сэргийлэх үүднээс шаардлагатай гэсэн тэжээвэр шувуунуудыг устгалд оруулсан юм. Тэд аж ахуй эрхлэгчдэд нөхөн төлбөр оногдуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Шандунь мужийн баруун нутгийн бүх тахиаг устгалд оруулсан тухай Хятадын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (0)