Хойд Солонгос дахин пуужин туршив



Өнгөрөгч бямба гаригт гурван ч удаа ойрын зайн тусгалтай пуужин туршиж олон улсаас шүүмжлэл хүлээсэн Пхеньяний эрх баригчид ням гаригт дахин нэг удаа ойрын зайн тусгалтай пуужин туршлаа. Хойд Солонгосын энэ үйлдэлд Япон, Өмнөд Солонгос, АНУ санаа зовж буйгаа илэрхийлж бямба гаригт туршсан гурван пуужин Японы тэнгист унасныг мэдээлсэн. Тэгвэл дээрхийн адил Хойд Солонгосын ням гаригийн өдөр зүүн эргээсээ хөөргөсөн нэг пуужин Японы тэнгист унажээ. Японы Батлан хамгаалах яам Хойд Солонгосыг ням гаригт Япон Улсыг чиглүүлэн дахин нэг пуужин т уршсаныг батлаад пуужин бямба гаригийн гурван пуужингийн адил хуурай газарт хүрээгүй гэж мэдээлжээ. Энэ пуужин өмнөх өдөр туршигдсан гурван пуужингийн адил хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “ЭсЭс-21” хэмээх хамгийн ихдээ 120 км-ийн алсад тусдаг газар газар ангиллын пуужинг дуурайлган хийсэн “КН-02” хэмээх Хойд Солонгосын дотоодын үйлдвэрийн зэвсэг байсан гэнэ. Олон улсын шинжээчид Хойд Солонгосыг хоёр өдрийн дотор дөрвөн ч удаа пуужин туршсаныг цэргийн сургуулилт явуулж буйн илрэл гэж дүгнэжээ. Мөн Хойд Солонгосын цэргийн үйл ажиллагаа ийнхүү идэвхжиж байгаад Өмнөд Солонгосын тал санаа зовж байгаа илэрхийлж, “Өдөөн хатгасан үйлдэл” хэмээв. Юутай ч, Өмнөдийн хэвлэлүүд Солонгосын хойгийн асуудал намжиж буй энэ үед Пхеньяний эрх баригчид пуужин туршиж байгаа нь байдлыг дахин хурцатгаж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)