ОХУ Туркт санал тавив
- 2013-05-21
- Дэлхий
- 0

ОХУ Туркт “Эс-300” хэмээх газар агаар ангиллын алсын тусгалтай агаарын хамгаалалтын систем худалдахад бэлэн гэж тус улсын төрийн өмчит зэвсгийн худалдааны “Рособоронэкспорт” компанийн тэргүүн Сергей Ладыгин мэдэгдлээ. Туркийн Засгийн газар алсын зайн тусгалтай агаарын хамгаалалтын систем худалдаж авах тендер зарлаад удаж байгаа ч одоо хүртэл ялагчийг нь зарлаагүй байгаа юм. Нөгөөтэйгүүр АНУ тэргүүтэй барууны орнуудын цэргийн эвсэл буюу НАТО Туркийн Сирийн хилийн дагуух нутгуудад “Эх оронч” хэмээх алсын зайн тусгалтай агаарын хамгаалалтын систем байрлуулж эхэлсэн юм. Кремлийн зарим улстөрч НАТО-гийн Туркаас гадна хилтэй нь ойролцоо орших хэдэн оронд пуужингийн хамгаалалтын систем байрлуулж байгааг хүчтэй буруушааж, ОХУ-г чиглэсэн хэмээн мэдэгдэж байв. АНУ, ОХУ-ын хувьд Турк аль алиных нь агаарын дайралтаас сэргийлэх чухал бүс нутагт тооцогдож байна. Тиймдээ ч ОХУ Туркт санал тавьж байна.

Сэтгэгдэл (0)