
Бээжингийн эрх баригчид Пхеньяний эрх баригчдаас энэ сарын эхээр Хойд Солонгосын талд баривчлагдсан хятад загасчдыг нэн даруй суллахыг шаардлаа. Энэ сарын 5-нд Хойд Солонгосын эргийн хамгаалалтын нэгэн бүлэг Хятадын загас агнуурын “Lyaopuyuy 25222” хэмээх усан онгоцыг загасчдынх нь хамт барьцаалж, 600 мянган юаний барьцаа шаарджээ. Одоогоор усан онгоц Хойд Солонгосын эрэгт байгаа бөгөөд усан онгоцны ахлагч Ю Хю Жун Хойд Солонгос дахь Хятадын Элчин сайдын яаманд хандаж, барьцаалагчид 1.2 сая юань шаардаж байгааг дуулгажээ. Ю Хю Жун Хойд Солонгосын барьцаалагчдын зөвшөөрлөөр Элчин сайдын яамтай холбоо тогтоосноо мэдэгдэж 1.2 юань шаардаж байгааг дуулгасан ба Хойд Солонгосын барьцаалагчид удалгүй энэ мөнгөн дүнг багасгаж 600 мянган юань болгожээ.
Сэтгэгдэл (0)