Дэлхий сөнөх талаар дахин магадлал гаргалаа

Сенсааци хөөдөг хэсэг сэтгүүлчид мөдхөн болох дэлхийн төгсгөлийн талаар ахин цуурч эхэлжээ. Гурван километр диаметр бүхий аварга астериод дэлхий рүү нисэж яваа гэнэ. 1998 QE2 хэмээх нэртэй энэхүү сансрын биет нь хэмжээгээрээ дэлхийн хамгийн том далайн хөлгөөс ес дахин том  гэж Discovery-д мэдээлсэн байна. Сонирхолтой нь, тэрхүү харьцуулаад байгаа хөлөг онгоц нь Queen Elizabeth 2 гэсэн нэртэй бөгөөд сансрын биетийн QE2 хэмээх нэр түүнтэй ямар нэгэн холбоогүй аж. QE2 гэсэн код нь Кембрижийн жижиг гариг судлалын төвийн одон орончдын өгсөн нэр бөгөөд 1998 гэдэг нь тухайн биетийг анх илрүүлж нээсэн он юм байна. NASA-гийн эрдэмтэд энэхүү биетийн дэлхийтэй “болзох” цаг хугацааг нарийн судлан, зургаадугаар сарын 1-ний өдөр дэлхийгээс 6 сая км зайтай зөрж өнгөрөх тул ямар нэгэн аюул тулгарахгүй гэжээ. Гэсэн хэдий ч эрдэмтэд Калифорнийн Мохава цөлд байрлуулсан Голдстоуны одон орон судлалын хүрээлэнгийн телескопоор урилгагүй зочныг нарийн ажиглан, түүний хэлбэр дүрс, химийн бүтэц, ялангуяа тойрог замыг нь тогтоохыг оролдож байна.
Дашрамд дурдахад, 1998 QE2 нь NASA-гийн ажилтнуудад тодорхой байгаа бол Апофис болон 1999 RQ36K солирууд тэдэнд болгоомжлол төрүүлж байгаа бололтой. Учир нь, Апофис 2029 онд дэлхийд 36 мянган км, нөгөөх нь 2182 онд бүр ч ойрхон дөхөх аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • LoL (202.131.225.166)

    2013-05-24

    zaa tged svvrwel svvrne l biz

  • sadsa (202.179.17.4)

    2013-05-21

    ***** sonsonch itgehgu

  • иргэн (122.201.18.4)

    2013-05-21

    Та нар юугаа мэддэг юм мангарууд аа. Орифлейм Сарандаваа Заманд нар мөргөлдөх үгүйг мэднэ.