Бөмбөг дэлбэрч 95 хүн амь үрэгдлээ

Иракт даваа гарагт болсон хэд хэдэн дэлбэрэлтийн уршгаар  амь алдсан хүний тоо 95 хүрээд байна гэж Associated Press агентлаг дамжууллаа. Тус улсын хэд хэдэн хотод бөмбөг дэлбэлсний дотор нийслэл Багдадын зах дээр нэг дог арван машиныг дэлбэлсэн бол, Басра хотын Эль-Хилл дүүрэгт бас дэлбэрэлт болжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн олонхи нь шитүүд байсан байна. Нури аль-Маликийн тэргүүлсэн шитүүдийн засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн сунитын цөөнх эсэргүүцлээ илэрхийлж эхэлснээс хойш тус оронд байдал ийн хурцдаад байгаа юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)