
Дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойшхи 10 хоногийн дотор Хятадын Чэнжоу хот дахь “Apple” –ийн бүтээгдэхүүний загваруудыг үйлдвэрлэдэг “Foxconn” компанийн гурван ажилтан амиа хорложээ. Тавдугаар сарын 14-нд үйлдвэрийн барилгын дээвэр дээрээс 30 настай эр үсэрсэн бол дөрөвдүгээр сарын 27-нд 23 настай бүсгүй, үүнээс гурван өдрийн өмнө 24 настай залуу амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна. Тус компани дээр хамгийн олон ажилтан амиа хорлосон тохиолдол 2010 онд бүртгэгдэж байсан. Тэгэхэд 13 хүн амиа егүүтгэсэн аж. Шалтгаан нь цалин хангамж тааруу байсанд оршиж байгаа бололтой. Тиймээс эдгээр явдлын дараа “Foxconn” компани хөдөлмөрийн хөлсний түвшингээ дээшлүүлж, цалингаа 70 хувиар нэмэгдүүлж, ажилчдын ачааллыг багасгасан байна. Түүнчлэн тус компанийг хүүхдийн хөдөлмөрийг мөлждөг хэмээн буруутгасан бөгөөд удирдлагууд нь ч үүнийг хүлээсэн байна.
Сэтгэгдэл (1)
Т (89.177.62.201)
европын хуучин соц бсан орнуудад бдг үйлдвэрүүд нь ёстой боол болтол ажилалуулдагдаа,ца-лин муу