
Америкийн Оклахома-Ситид хүчтэй хуй салхи дэгдсний улмаас 50 гаруй хүн амь үрэгдсний 20 нь хүүхэд байжээ. Одоогоор 140 гаруй хүн хуй салхины улмаас гэмтэж бэртсний 70 орчим нь хүүхэд байгаа гэнэ. Амь алдсан хүүхдийн дотор гурван сартай бяцхан хүү байсан талаар хэвлэлээр мэдээлсэн байна. Мөн нэгэн ангийн долоон хүүхэд хуй салхинд дайруулан нас барсан эмгэнэлтэй мэдээлэл цацагдлаа. Мур хотын иргэд хуй салхинд хамгийн ихээр өртөж, ихээхэн хэмжээний хор хохирол үзжээ. Аврах ангийнхан цаг алдалгүй ажилдаа гарсан байна. Хүчтэй хуй салхины хурд 320 км/цаг-т хүрч байжээ. Харин хуй салхины өргөн 1.5-3 километр байсан нь маш хүчтэй байсныг гэрчилж буй юм. “Энэ хуй салхи бол миний амьдралдаа үзсэн хамгийн хүчтэй, аймшигтай үзэгдэл. 1999 онд дэгдсэн хуй салхинаас ч хамаагүй хүчтэй байсан” гэж Мур хотын нэгэн иргэн өгүүлсэн байна.
1999 оны тавдугаар сард Мур хотын ойролцоо хүчтэй хуй салхи дэгдсэн нв 486 км/цаг-ийн хурдтай байсан гэдэг.
Сэтгэгдэл (0)