Авилгын хэрэгт холбогдсон ч ерөнхийлөгч огцрохгүй


Авлигын хэрэгт холбогдон баривчлагдаад буй Боснийн Ерөнхийлөгч Живко Будимирийг парламентийн гишүүд нь огцрохыг шаардсан ч тэрээр хүлээн аваагүй байна. Будимир өөрийгөө буруугүй гэж үзэж буй тул огцрох талаар огт бодолхийлэхгүй байгаа гэнэ. Түүнийг гэмт хэрэгтнүүдийг өршөөснийхөө төлөө багагүй хэмжээний мөнгө авч байсан хэмээх хэрэгт буруутгаад байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Будимир 96 гэмт хэрэгтэнийг өршөөснөөс 86-г нь шүүхээр дахин хянах шаардлагатай гэж үзсэн юм. Өршөөгдсөн хэрэгтнүүдийн дотор хүн амины хэрэгтэн 35, хүчингийн хэрэгтэн 1 байгаагаас гадна хар тамхи хадгалсан хэрэгтэн ч байгаа ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)