Москвад террористуудыг баривчиллаа


 ОХУ-ын терроризмтой тэмцэх албаны мөрдөгчид Москва хотод халдлага үйлдэхээр завдаж байсан бүлэглэлийг илрүүлж, хоёр сэжигтнийг хөнөөсөн тухай албан эх сурвалж мэдээллээ. Үндэсний Терроризмийн эсрэг хорооны мэдэгдсэнээр тус бүлэглэл нь нийслэл хотын зүүн хэсэгт, Орехово-Зуево хэмээх жижиг хотод байрлах байшинд орогнож байсан ажээ. Албаны хүмүүс нэгжлэг хийх үеэр гурав дахь сэжигтэн нь баривчлагдсан байна. Ажиллагааны үеэр нэг мөрдөгч хөнгөн шарх авчээ.  Сэжигтнүүд нь Афганистан-Пакистанчуудын дүүрэгт дасгал сургуулилт хийж байсан Оросын иргэд байсан аж.  Үндэсний Терроризмийн эсрэг хорооны мэдэгдэлд, “Гэмт этгээдүүдийг баривчлах тусгай ажиллагааны үеэр тэд эсэргүүцэл үзүүлж, гал нээсэн. Нийслэл хотод террорист халдлага үйлдэхийг завдсан этгээдүүдийг барихад хууль сахиулах хүчнийхэн шуурхай ажилласанд талархаж байна” хэмээн дурджээ. Оросын мэдээллийн агентлагуудад мэдэгдсэн нэгэн эх сурвалжийн мэдээллээр бол тус бүлэглэл нь Москва хотод болох тооохон арга хэмжээний үеэр халдлага хийхийг зорьж байсан гэдэг нь тодорхой боловч одоогоор нарийн мөрдлөг шалгалт хийж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа ажээ.  Гурван сэжигтэн нь Лалын шашинтан байсан бөгөөд тэднийг хууль сахиулагчид бүтэн сарын турш ажиглалтандаа авсан байна. Тэд Пакистаны баруун хойд хэсгийн уулархаг бүс нутаг болох Умард Вазиристанд дасгал сургуулилт хийж байжээ. Мөн энэ бүс нутагт Талибууд болон аль-Кайдатай холбоотой цэргийнхэн байрладаг аж. Албаны хүмүүс сэжигтнүүд болоод Узбекстаны Лалын хөдөлгөөний цэргүүдийн хоорондох холбоо харилцааг шалган мөрдөж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.47.132)

    2013-05-21

    ЗӨВ ШҮҮ