Ганц шөнө 100 гаруй машин шатаажээ
- 2013-05-22
- Дэлхий
- 0

Европийн холбооны улсууд тэр дундаа Шведийн нийслэл Стокгольмын ойролцоо үймээн дэгдээсэн залуус автомашин шатааж, цагдаагийн хэсэг рүү халджээ. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар 69 настай эрэгтэйн амийг хөнөөснийг эсэргүүцэн тэд үймээн гаргажээ. Залуучууд лавтай 100 гаруй машин шатаасныг цагдаа нар тогтоожээ. Хууль сахиулагчдын хүчирхийллийг эсэргүүцэн нийслэл Стокгольмын эргэн тойронд олон нийт үймж, машин, гарааж шатаасан байна. Цагдаа нарыг ирэхэд тэд өөдөөс нь чулуу мод шидлэн угтсан аж.
Харин манай улсад 2008 оны 7 сарын нэгэнд үймээний үеэр машин шатааж байсан бол бусад үед өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс ийнхүү шатаж байжээ. Доорхи бичлэгийг эргэн нэг харая

Сэтгэгдэл (0)