АНУ Оросыг зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байхыг анхаарууллаа

АНУ–ын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Мартин Демпси болон Сенатын Гадаад харилцааны хорооны бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн, сенатч Боб Корнер нарын албаны хүмүүс ОХУ–ыг Сирийн Засгийн газарт усан онгоц эсэргүүцэгч дэвшилтэт далавчит пуужин нийлүүлснийг буруушаалаа. Тэд “ОХУ энэ үйлдлээрээ Сирийн иргэний дайныг зогсоож улс төрийн шинэчлэл явуулах олон улсын хүчин чармайлтыг үгүй хийлээ” хэмээжээ. АНУ тэргүүтэй барууны орнууд Сирийн сөрөг хүчний байгууллагуудын хүсэлтээр Сирид нислэгийн хориотой бүс тогтоож, далайн тээврийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа гэнэ. Харин ОХУ – аас “Яхонт” хэмээх усан онгоц эсэргүүцэгч дэвшилтэт далавчит пуужин авсан Сирид энэ хориг арга хэмжээг тогтооход илүү хүндрэл учирна гэж АНУ – ын зэвсэгт хүчний нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн албан тушаалтан “Нью – Йорк Таймс” сонинд ярьжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Dr (124.158.109.215)

    2013-05-22

    Orsuud mungu olj bval ter hamaagui

  • ЗЛЧИН (202.179.22.33)

    2013-05-22

    АНУ БУСДЫН ХЭРЭГТ ДАНДАА ХӨНДЛӨНГӨӨС ОРЖ ДАЙН ДЭГДЭЭХЭЭ БОЛИМООР ЮМ ДАА. ӨӨРСДӨӨ БАС ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛДЭГЭЭ МАРТСАН ЮМ БАЙХ ДАА