Хойд Солонгос шувууны ханиаднаас сэргийлж эхэллээ
- 2013-05-22
- Дэлхий
- 0

H5N1 шувууны ханиадны вирусыг тархахаас сэргийлэхийн тулд БНАСАУ-ын нийслэл хотоос холгүйхэн байрладаг шувууны ферм дээр 160 мянга гаруй нугасыг устгажээ. Арав гаруй хоногийн өмнө явуулсан шинжилгээгээр Tudan гэдэг энэ фермийн нугаснууд нүүдлийн шувуудаас тэр вирүсыг авч халдварласан нь тогтоогдсон билээ. Мэргэжилтнүүд үүнийг НҮБ-ын холбогдох газруудад мэдээлсэн бөгөөд халдвар авсан нугаснуудыг устгах шийдвэрийг гаргасан аж. Пхеньян хотын “Тонгил” зах дээрээс тус улсад ажиллаж, амьдардаг гадаадын иргэд хоол хүнсээ цуглуулдаг бөгөөд энд шувууны мах болон тахиа, шувууны өндөг худалдаалахыг хориглосон байна.

Сэтгэгдэл (0)