Хутга, заазуураар зэвсэглэсэн этгээдүүд аймшигт халдлага үйлдлээ

1369248197_1    Өчигдөр Лондонгийн зүүн өмнөд хэсгийн төв гудамжинд аймшигт халдлага гарчээ. Халдагч хоёр этгээд цэргийн хувцастай эрэгтэйг гэгээн цагаан өдөр машинаараа дайрч унагасан байна. Дараа нь эрэгтэйг хөнөөгөөд цогцсыг нь төв зам дээр хаяснаар аймшигт явдал эхэлжээ.

Гар нь цусаар будагдаж, хутга, заазуур барьсан тэднийг галзуурсан юм шиг, амьтнаас ч дор аашилж байсан хэмээн гэрчүүд мэдээллээ.

Хэрэг явдлыг “CNN” агентлагийн сэтгүүлч сурвалжлахаар очиж, халдагч этгээдүүд болон баривчлах явцыг камертаа буулгажээ.

Халдагчид гудамжинд цагдаа дуудаж, балмагдаж байсан хүмүүсээс өөрсдийнх нь зургийг авч, камертаа бичихийг шаардсан байна. Мөн тэдэн лүү орилж, хашгирсан аж.

“Та нар биднийг ганцааранг нь орхих хүртэл бид тэмцлээ зогсоохгүй гэж дийлдэшгүй Аллахад амлаж байна” хэмээн халдагчдийн нэг нь сэтгүүлчийн камер луу хараасан байна. “Мөн тэрээр бид энэ эрэгтэйг хөнөөсөн. Учир нь исламчууд өдөр бүр үхэж л байдаг шүү дээ” хэмээжээ. 


Цагдаагийн газарт анхны дуудлага 14:20 цагт ирсэн бөгөөд хэрэг явдал болсон газарт 30 минутын дараа очсон байна. Тэд халдагчдийг шархдуулан бууджээ. Лондон хотын цагдаагийн газрын мэдээлснээр хэрэгтнүүдийг хяналтын дор эмнэлэгт хүргэсэн байна.
Энэхүү хэрэг явдлыг Британийн Ерөнхий сайд Девид Камерон террорист халдлага хэмээн нэрлэлээ.

1369248197_11369248197_1
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • hhh (75.166.150.65)

    2013-05-23

    Sayhan yamar viliin vreer mongold turuv uu geed baisan yasan zolignuud.

  • uyanga (122.201.18.144)

    2013-05-23

    Ямар азаар монголдоо төрсөн юм бэ