Каннын кино наадам дээрэмтэй, хулгайтай, хүчинтэй юм юмтай л болжээ

Манай гаригийн шилдэг киночдпын чуулга уулзалт болдог Каннын кино наадмын үеэр бас нэг ноцтой хэрэг гарлаа. Энэ удаа хулгайчид CIT Group и Silver Pictures компанийн төлөөлөгчдийн байрласан буудлын дээврийг нь  нэвтрэн орсон байна. Зочдыг наадмын ажиллагаанд оролцоод эзгүй байхад нь өрөө хэссэн хулгайчид компьютер, мөнгө, үнэт зүйлсийг нь хамж явжээ. “Бидэнд ердөө л паспорт, зээлийн карт л үлдэх шив дээ” гэж CIT Group-ын төлөөлөгч Кевина Ханна хэлжээ. Үүний өмнө бас Швейцарийн  гоёл чимэглэлийн Chopard фирмийн төлөөлөгчийн өрөөнөөс сая доллараар үнэлэгдэх гоёл чимэглэлийн зүйл хулгайд алдлаа гэсэн бол энэ сарын 20-ны өдөр хятадын төрийн мэдлийн China Film Group Corporation кино компанийн дэд ерөнхийлөгчийн өрөөнд хулгай орж зочны хувийн эд зүйлийг нь хулгайлсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)