Экс ерөнхийлөгчийн охид эцгийгээ шүүхэд өгчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн асан Нельсон Манделагийн охид эцгийнхээ хөрөнгөнөөс хувь хүртэхийн тулд шүүхээр заргалдаж байна. Апартейд дэглэмийн эсрэг тэмцэгч гэдгээрээ алдартай өдгөө 94 настай Манделагийн биеийн байдал сүүлийн үед эрс муудсан. Түүний охин Зенани Аргентинд улсаа төлөөлөн суудаг элчин сайд бол удаах охин Маказиве нь бизнес эрхэлдэг аж. Тэд Йоханнесбургийн дээд шүүхээс Манделагийн санхүүгийн асуудлыг зохицуулдаг байсан, өмгөөлөгч Исмаил Айобад тавьсан хоригоо цуцлахыг шаардсан байна. Одоо тэрээр экс Ерөнхийлөгчийн охидын ашиг сонирхлыг төлөөлж байгаа аж. Мандела болон түүний охидын хоорондох зөрчил 2004 оноос хойш үргэлжилж байгаа. Тэр үед Мандела охидоо хүүхдийн хөгжлийг дэмждэг сангийнх нь ажилд оролцохгүй байхыг хүсч байгаа мэдэгдсэн билээ. Уг сангийн хөрөнгө 1,7 сая доллараар хэмжигддэг аж. Учир нь экс Ерөнхийлөгч охид нь энэ хөрөнгөнд гар хүрэхээргүй хангалттай баян хэмээн үзсэн аж. Учир нь Манделагийн гэр бүлд 110 компани, харшууд, уурхай болон бусад үл хөдлөх хөрөнгө байдаг аж. Ялангуяа Маказиве “Nestle” зэрэг 16 компанийн захирлуудын зөвлөлд багтдаг. Харин Зенанид есөн уул уурхайн үйлдвэр байдаг аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (49.0.159.42)

    2013-05-23

    haa saigui l ard tumen gj hudlaa yarij garch irsen oligarchuud l bhiimda

  • (122.201.18.209)

    2013-05-23

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • ээгий (49.156.0.62)

    2013-05-23

    шуналтайн бэ