Ерөнхий сайдыг баривчилжээ

Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвилийн "Үндэсний нэгдсэн хөдөлгөөн" намын лидерүүдийн нэг, тус улсын өмнөх Засгийн газрыг толгойлж байсан Вано Мерабишвилийг өчигдөр баривчилжээ. Түүнийг авлигын хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд прокурорын байгууллагад мэдүүлэг өгснийх нь дараа цагдан хорьсон байна. Түүнийг холбогдуулан шалгаж буй хэргүүдийн нэг нь "Үндэсний нэгдсэн хөдөлгөөн" намын (тус намыг засгийн эрх барьж байхад) дэмжигч, идэвхтнүүдийг ажилд авсан хэмээн хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн хий цалин олгож байсан гэх асуудал юм. 
Тэдгээр хүмүүс нь үнэн хэрэг дээрээ намын сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан боловч төсвөөс цалин авч байсан бөгөөд нийтдээ 5.2 сая ларийн (ойролцоогоор гурван сая доллар) хөлс авсан гэнэ. Мөн В.Мерибашвилийг улсын мэдлийн зуслангийн байрыг газартай нь хууль бусаар өөрийн болгож авсан хэмээн буруутгаж байгаа аж. В.Мерибашвилийн хамтаар түүний Засгийн газарт Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Зураб Чиаберашвилийг баривчилсан байна.  Гүржийн Дотоод хэргийн яамыг олон жил толгойлсон В.Мерибашвили нь Ерөнхийлөгч М.Саакашвилийн ойр дотнын хүн гэгддэг. Тэрбээр 2012 оны зун Ерөнхий сайдаар томилогдсон боловч нам нь парламентын сонгуульд ялагдсанаар удалгүй огцорсон юм. Гүржид сөрөг хүчин засгийн эрхэнд гарсны дараа М.Саакашвилийн ойр дотнын олон хүнийг баривчлан шалгаж эхэлсэн билээ. В.Мерибашвилийг ч мэдүүлэг авахаар хэд хэдэн удаа дуудсан бөгөөд өөр хүний паспортаар гадаадад гарах гэж байна хэмээн буруутгаж байв.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.41)

    2013-05-23

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ