ЖЮҮ-ЖИЦУ-гийн дэлхийн аваргад Монгол тамирчин өрсөлдөнө

Английн Бирмингем хотод болсон жюү-жицу бөхийн Англи улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголын тамирчин А.Мөнхбаяр 64 кг-ын жинд түрүүлж алтан медаль хүртсэн байна. Тэрбээр Англид амьдардаг бөгөөд удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор үргэлжлүүлэн бэлтгэлээ базааж байгаа аж. Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд АНУ-ын Лонгбич хотод эхэлж, тав хоног үргэлжилнэ. Тэмцээнд Монголоос ОУХМ Б.Дамланпүрэв, С.Энхзаяа Х.Амартүвшин, Г.Алтанбагана, Б.Сугаржаргал тэргүүтэй 16 тамирчин өрсөлдөх юм. Багийн дасгалжуулагчаар эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд өрсөлдөх О.Болд-Эрдэнэ ажиллахаар болжээ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)