Монголын тамирчид тулааны спортын бэлтгэлдээ гарлаа

Азийн Олимпийн Зөвлөлөөс дөрвөн жил тутам зохион байгуулахаар болсон Азийн танхимийн болон тулааны спортын IV наадам ирэх сарын 28 –наас долдугаар сарын 7-нд БНСУ- ын Инчёон хотноо болно. Наадам боулинг, кураш бөх, танхимийн хөл бөмбөг, богино зайн усан сэлэлт, бүжгийн спорт, кабади, кикбокс, муай-тай бокс зэрэг спортын төрлөөр болох аж. Манай муай-тай боксчдын хувьд өнгөрсөн сард Таиландад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Буриадад зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Мөн кикбоксчид энэ сарын 23-26-нд ОХУ-ын Томск хотноо болсон Оросын цом нээлттэй тэмцээнд оролцож улмаар Итали улсад зохиогдох дэлхийн цомд хүч үзэн бэлтгэлээ базаах гэж байна. Мөн зарим муай тайн тамирчид бэлтгэлээ сайжруулахаар Таиландыг зорьжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)