
Хойд Солонгосын тусгай
элч Хятадад айлчилж байгаа
бөгөөд Бээжингийн эрх
баригчид энэ айлчлалын
асуудлаар Өмнөд Солонгост
сануулга өглөө. Бээжингийн
эрх баригчид сануулгадаа
Өмнөд Солонгосын хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд
айлчлалын хэлэлцэх асуудал
болон үр дүнгийн талаар
урьдчилан таамагласан
мэдээлэл цацсан гэжээ. Өөрөөр
хэлбэл, Хойд Солонгосын
тусгай элчийн айлчлалын
талаар таамаг дэвшүүлэхгүй
байхыг сануулжээ. Ямартай
ч Хойд Солонгосын тусгай
элчээр Хятадад айлчилж буй
Ардын армийн улстөрийн
хэлтсийн дарга Чой Рён
Хей Бээжинд хүрэлцэн
ирснийхээ дараа Хятадын
удирдагч Си Жинь Пинд Ким
Жон Уны хувийн захидлыг
дамжуулсан байна. Тэрбээр
мөн Хятадын Коммунист
намын Төв хорооны Олон
улсын харилцааны хэлтсийн
дарга Ван Жиа Руйтай уулзаж
ярилцжээ. Дашрамд дурдахад,
Хятад Өмнөд Солонгосын эрх
баригчдад сануулга өгсөн энэ
цаг мөчөөс нэг сар хүрэхгүй
хугацааны дараа буюу ирэх
зургадугаар сард Өмнөд
Солонгосын Ерөнхийлөгч Пак
Гын-Хэ Хятадад айлчилна.
Сэтгэгдэл (0)