Ижил хүйстэн гэр бүлийн хуулийг эсэргүүцлээ

Францад саяхан баталсан ижил хүйстэн гэр бүлийг дэмжих, тэдэнд хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн хуулийг эсэргүүцэж олон нийтийн жагсаал болж, энэ нь эмх замбараагүй байдал үүсгэснээс хууль тогтоогчид 300 орчим хүнийг баривчлан саатуулсан байна. “Бүх нийтийн төлөөх цуглаан” нэртэй эсэргүүцлийн жагсаалд 150 орчим мянган хүн оролцсон гэж цагдаагийнхан хэлж байгаа бол зохион байгуулагчид  болохоор нэг сая гаруй хүн оролцсон гэж байна. Цуглаан дуусах гэж байхад 200-300 хүн бүхий бүлэг залуучууд цагдаагийнхан руу дайрч өдөөн хатгасан уриа хашгиран чулуу, шилээр шидэж эхэлсэн байна. Цагдаа нар аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий цацжээ. Ижил хүйстэн гэр бүлийг зөвшөөрч, тэдэнд хүүхэд үрчилж болох тухай хуульд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ тавдугаар сарын 18-нд гарын үсэг зурсан юм. Ингэснээр Франц улс ижил хүйстний гэр бүлийг зөвшөөрсөн Европын ес дэх орон болж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)