Цацраг идэвхит бодис алдагдлаа

Японы Ибараки мужийн PARC протоны хурдасгах цогцолборын зургаан ажилтан 1,7 миллизиверт цацрагт нэрвэгдэсэн тухай Атомын энергийн судлал, боловсруулалтын агентлаг мэдээлсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн пүрэв гарагт болсон бөгөөд алдагдсан цацраг идэвхит бодис эрдэм шинжилгээний байшингийн ханыг нэвтэлсэн байна. Атомын энергийн судлал, боловсруулалтын агентлаг хэрэг явдал болсноос хойш бүтэн хагас өдөр өнгөрсний дараа Атомын энергид хяналт тавих хороонд энэ тухай мэдээлжээ. Харин тухайн үед цацраг лабораториас нэвтэрч гараагүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдэж байсан юм. Гэвч цацрагийг багасгахын тулд агааржуулах хэрэгсэл хэрэглэсний дараа цацраг лабориториас нэвтрэн гарсныг төвийн төлөөлөгчид хүлээсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)