Хар салхины улмаас дахин 3 хүн амь үрэгдлээ

АНУ-ын Техас мужид дахин шуурга боллоо. Өмнө нь 1998 онд Техас мужийн Сан-Антонио хотод Маделине хар салхины нөлөөгөөр их хэмжээний үер болсноос 31 хүн амь үрэгдэж, 750 сая ам.долларын хохирол учирч байжээ.
Энэ удаа өнгөрсөн амралтын өдрүүдээр хүчтэй шуурга болсон бөгөөд аадар борооны улмаас үерийн гамшиг учирчээ. Аадар борооны улмаас Техас мужийн гол, мөрөн эргээ халин үерлээд байгаа бөгөөд үерийн бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. СNN-д мэдээлснээр Сан-Антонио хотод үерийн усны төвшин зарим газраа 1.2 метр давж үерлээд байгаа бол олон улсын нисэх онгоцны буудлын орчимд үерийн усны түвшин 25 см-т хүрчээ.
Үерээс болж гурван хүн нас барсан байна. Түүнчлэн Техас мужийн Сан-Антонио хотод хүчтэй шуурганы үеэр цахилгааны сүлжээнд доголдол гарснаар 12 мянган хэрэглэгч гэрэл, цахилгаангүй болжээ. Хар салхины тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)